Өнгөрсөн Ням гаригт /2016.12.25/ Хар тэнгист осолдсон Ту-154 онгоцны хар хайрцгийг оырйн үед, магадгүй маргааш /2016.12.30/ гэхэд тайлж дуусна хэмээн эх сурвалж мэдээлсэнийг оросын хэвлэлүүд дамжууллаа.

Хар хайрцагт бичигдсэн нисэх багийнхны хоорондын яриа, мөн нислэийн орон зайн хэмжээсүүдийг одоо ид тайлан уншиж байгаа аж.

Гурван хар хайрцагны хоёр нь гэмтээгүй зүгээр байгаа бол гурав дахь хайрцаг гэмтжээ. Гурав дахь хайрцагны бичгийн соронзон туузыг өнөөдөр шумбагчид гаргаж ирсэн юм. Хэдийгээр гурав дахь хайрцагны соронзон тууз гэмтсэн ч сэргээж болно гэж шинжээчид найдаж байгаа хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээллээ. Гурав дахь хар хайрцаг нь онгоцны сүүл хэсэгт байдаг бөгөөд нөгөө хоёр хар хайрцагны бүхий л бичлэгийг давхар бичих үүрэгтэй.

Осолдсон онгоцны хэсгүүдийг уснаас гарган эвлүүлэх ажлыш Сочи хотод хийж байна. Өчигдөр онгоцны эх биеийн хэсгийг гаргаж авч чадсан юм. Нийтдээ онгоцны 1800 том жижиг хэсгүүдийг цуглуулжээ

Онгоцонд явсан 20 зорчигчийн цогцсыг олсон бөгөөд мөн зорчигчдын биеийн 239 хэсгийг олоод байгаа юм.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдлийн Ту-154 онгоц арванхоёрдугаар сарын 25-ны өглөө шатахууны цэнэглээд эргэн хөөрсөний дараа Хар тэнгист осолдож онгоцонд явсан 92 хүн бүгд амь үрэгдсэн байна.