Анх оюутны ширээнээс кино урлагаар олонд танигдсан О.Цэнгэл сүүлийн үед олны нүдэнд харагдахаа болжээ. Боолын гэрээ” киноны Соко охин болон "Сайн уу амьдрал минь" зэрэг киногоор нь түүнийг та бүхэн сайна таних байх.

Тэрээр МУИС-ыг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд сургуулиа төгсөнөөс хойш бараг л харагдахаа больсон. 25ТВ-ийн "Танайд хоноё" нэвтрүүлгийн хөтлөгчөөр нэг хэсэг ажилласан Тэнгис хэмээх залуутай хайр сэтгэлийн холбоо тогтоосон билээ.