Би нөхөртэйгөө суугаад арван жил болжээ. Энэ хугацаанд нөхөр маань зөндөө олон хүүхэнтэй холбоотой, унтаж хэвтдэг байсныг би сая мэдлээ.

Маш их сэтгэлээр гутарч, бөөн юм болж, нөхөртэйгөө муудалцлаа. Бид хоёр нэлээд ярилцсаны эцэст нөхөр маань уучлалт гуйж, дахиж ийм асуудал гаргахгүй гэдэг ам тангараг өглөө. Би ч уучлаад, хоёр хүүхдээ бодон, бид хоёр салахгүй байхаар шийдсэн.

Гэхдээ би яагаад ч итгэж чадахгүй, нүдэнд харагдаад, дотор бодогдоод үнэхээр хэцүү байна. Би цаашдаа урдынх шигээ амьдарч чадна гэж огт бодож чадахгүй байна. Нөхрийгөө ч дахиж тийм явдал гаргахгүй гэдэгт итгэхгүй байна. Эр хүн нэг хуурсан бол дахиад хуураад байдаг гэдэг үнэн үү? Ийм там болсон амьдралаа би яах ёстой вэ? Салъя гэхээр хүүхдүүдээ өрөвдөөд, салахгүй гэхээр би өөрөө үнэхээр өрөвдөлтэй хүн болж хувирлаа. Яавал дээр вэ?