Жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Мөнхбатын Уранцэцэг алс тэртээ Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 48 кг-ын жинд түрүүлж алтан медалийн эзэн боллоо гэсэн баярт мэдээг сонссон монгол хүн бүрийн сэтгэл огшсон цаг саяхан. Өөрөө ч шагналын тавцанд төрийн дууллаа эгшиглүүлж байхдаа үе үе нулимсаа барьж чадахгүй байгааг нь бид харсан юм.

Тэгвэл тамирчин бүсгүй маань “Cosmopolitan” сэтгүүлийн нүүр хуудсыг чимжээ. Спортын гоо сайхан, эрүүл чийрэг бие галбирыг гайхуулсан түүний энэхүү зургийг монгол сэтгүүлийн cover-уудын хамгийн шилдэг сонголтын тоонд цахим ертөнцийнхөн оруулаад байгаа гэнэ.

Д.Ана