ШШГЕГ-ын харъяа, цагдан хорих 461-р ангийн хашааны гадна байрлах бохирын худгаас сумгүй гар буу олдсон талаар холбогдох албанаас мэдээлжээ.

Энэ сарын 1-ний өдрийн 19 цагийн үед бохирын шугамаас гар буу олдлоо гэх дуудлага цагдаагийн байгуулагад иржээ. Тус өдөр бохирын худгийн ажилчид анх бууг олж цагдаа нар мэдэгдсэн байна. Уг дуудлагын дагуу цагдаагийнхныг очиж шалгахад 62*98 хэмжээтэй сумгүй гар буу байсан аж. Дээрх гар буу нь 1938 оны үеэс гаралтай “НАГОЛ” маркийн гар буу болох нь тогтоогдсон байна.