Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн авьяаслаг хөтлөгч залуу, жүжигчин Анхаа эхнэртэй болж байгаа сурагтай. Хэвлэл мэдээллийн эх сурвалжаас тодруулвал түүнийг MCS группын Ж.Оджаргалын нагац дүүтэй хайрын романс үүсгэсэн хэмээн мэдээлэл оны өмнөхөн сайтуудаар тарсан билээ. 

Тэгвэл хосууд хайр дурлалаа нэгэнт ил болгосон бололтой. Авьяаслаг хөтлөгч залуу, жүжигчин Анхаа найз бүсгүйтэйгээ ОХУ-д аялан яваа зургаа өөрийн цахим хуудсаараа харамгүй нийтэлжээ.

Түүний найз бүсгүйгээр тодроод байгаа MCS группын хамааралтай Дөлгөөн гэх бүсгүй хөл хүнд болсон гэсэн худал, үнэн нь үл мэдэгдэх мэдээлэл байгаа ч залуухан хосууд ихэд жаргалтай байгаа нь зурагнаасаа л илт харагдаж байна шүү.

 Залуу хосууд нэг гэрт орж, "Будда Виста" хороололд шинэ байранд төвхнөн шинэ тавилгаа цуглуулж байгаа сурагтай.