Өнөөдөр айл болгон хувийн хэрэгцээндээ машинтай болсон. Гэвч техникийн бүрэн бус байдлыг хангаагүй, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсон зэргээс  үүдэн өнгөрсөн онд зөвхөн зам тээврийн ослын улмаас  479 хүний амь нас хохирчээ. Мөн зам тээврийн ослын улмаас 1247 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Энэ тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гарсан гэмт хэрэг -11,3%,  амь нас нь хохирсон хүн -13,8%, гэмтсэн хүн 9.8%-иар буурсан үзүүлэлттэй байна.

  Зам тээврийн ослын улмаас амь нас хохирсон иргэдийн  замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрийг авч үзвэл жолооч 159, явган зорчигч 151,  тээврийн хэрэгслээр зорчигч 169 үүнээс орон нутаг жолооч 136, явган зорчигч 67,  тээврийн хэрэгслээр зорчигч 149 тус тус бүртгэгдсэн байна.

Мөн эцэг эхчүүд сурагчдын амралт эхэлсэн үед хүүхдээ хараа хяналтгүй орхисноос үүдэн хүүхэд сургууль, гэрийнхээ орчим осолд өртөх тохиолдол гарсаар байна. Ийнхүү хариуцлага алдсан багш сурган хүмүүжүүлэгчид эхнээсээ хариуцлага хүлээж байгаа. 

Тиймээс гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, үүрэг хариуцлагаа дээшлүүлэн, бусдадаа хүндэтгэлтэй хандан  аюулгүй байдлаа сайтар хангаж  анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.

М.Мөнгөн