Төв талбайн зүүн талын “Централ Таур”-ийн 15 давхарт нэгэн иргэн халдлага үйлдэнэ хэмээн сүрдүүлж, улмаар тухайн газарт онц байдал зарлаад байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл дөнгөя сая “Централ Таур”-т Яаралтай түргэн тусламжийн машин болон Онцгой байдлын “Тэсрэх аюултай” гэсэн бичиг бүхий албаны машин, үнэрч хоёр нохой дагуулсан цагдаагийн зургаан алба хаагч нэмэлтээр ирсэн байна. 

 

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар “Централ таур"-ын 15 давхарт Канадын консулын газар байрладаг аж. Сэжигтэн этгээд Дани улсын иргэн бөгөөд консултай нь уулзах гэсэн боловч оруулаагүй тул тэсрэх бөмбөг тавьж дэлбэлнэ хэмээн заналхийлсэн аж.

 

Тиймээс хамгаалагчид нь цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Одоо хэргийн газрын үзлэг, шалгалтын ажиллагаа явагдаж байна.