УДЭТ-ийн жүжигчин, СТА Э.Тодгэрэл "Зэвүүн яриа" нэвтрүүлэгт орохдоо хошин урлагийн жүжигчдийг бага үгүй шүүмжлэн ярьсан нь салбарын бусад залуу жүжигчидэд тийм ч таатай санагдаагүй бололтой.

Түүний энэ нэвтрүүлэгт оролцсон шүүмжлэлд "Шинэ Үе" продакшны залуу жүжигчин Отгонтунгалаг нэлээд бухимдан өөрийн фэйсбуук хуудаснаа мөн хариу тайлбар өгсөн байна. 

"За юу ярьчиваа энэ хүн. СТА Тодгэрэл УДЭТ-ийн жүжигчин хүн байж ийм юм ярьж байдаг. Адилхан урлагийн хүн байж хошин урлагийг юу гэнэ үү. Зүгээр нэг онигоо, хэн нэгний алдаа факт дээр тоглодог гэнэ үү. Бид нар тоглолт гаргахын тулд бүхэл бүтэн хоёр сар бэлдэж, хөлс хүчээ дайчилж гаргадаг Бид тоглолтоо гаргахдаа хэлэх гэсэн санаатай, амьдралын алдаа оноо бүгдийг харуулдаг. Тайзан дээр уйлж дуулж бүрэн хэмжээний тоглолтыг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхийг хичээж яваа хүмүүс. Адилхан урлагийн хүн байж , дээрээс нь хошин  урлагийн талаар ямар ч мэдлэггүй байж ингэж амныхаа зоргоор ярьж байдаг. Өөрөө их л мундаг хүн юм шиг байна. Хошин урлагийн тайзан дээр гараад 1000 үзэгч инээлгэж чадах уу гэж асуумаар санагдчихлаа. Залуу хүн байж ийм өчүүхэн бодолтой байх гэж. Өөрийгөө би гэж бодсон цагаас мөхөл ирдэг гэдэг үг байдаг байх аа" хэмээн бичсэн байв. 

Түүний энэ үгийг хошин урлагийн хамтлагийн бусад залуу жүжигчид ч ихээхэн дэмжсэн байв.