"SB picture", "Lodic film"-ийн хамтарсан бүтээл “ХӨЛТРӨГ” хэмээх сэтгэхүйн драм уран сайхны киноны нээлт 11 сарын 08-нд Тэнгис, Өргөө 1, 2 кино театруудад болох гэж байгаа билээ. Тус нээлттэй холбогдуулан өнөөдөр "МОНГОЛ НЬЮС" мэдээллийн төвд 11 цаг 30 минутаас хэвлэлийн хурал  зарлажээ. Тус хуралд кино групт ажилласан бүх уран бүтээлчид оролцох бөгөөд уран бүтээлийнхээ талаархи дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийнхэнд болон үзэгч түмэнд хүргэх аж.

   Сонирхуулахад хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчдэд киноны нээлтийн сурвалжлах эрхийн мандат, урилга бэлэг болгох юм байна.

   Хүн зовлонгийн үндсийг өөрөө л тарьдаг. Өөрийн хийсэн үйлийн үрээс зугатаах юм шиг андуурахын хэрэггүй, Өрөөл бусдын үйлийн үрийг үүрэх юм шиг айхын хэрэггүй....
/Богд Зонховын айлдвараас/