“UBS” телевизээс зохион байгуулсан “Universe Best Songs-2009” фестивалийн шилдэг 25 оролцогчийн нэгээр шалгарч байсан  “S4” хамтлагийг  анхны цомгоо сонсогчдодоо хүргэж байсан билээ. Авьяаслаг нэгнийг шалгаруулдаг тэмцээнээс  төрөн гарсан дуучид хамтлагийг  танихгүй хүн бараг байхгүй гэхэд болно.

Мөн 25-р телевизээс дууны тэмцээн зохион байгуулдаг “Making The Band”- 4 төслийн охидын хамтлаг болох  Code26  хамтлаг төрж шинэ уран бүтээлээ сонсогчдодоо  хүргээд удаагүй байгаа. Тус телевизийн дуучид төрүүлдэг арга нь UBS телевизээс арай өөр нийт тунаж үлдсэн авяастнуудаа хамтлаг болгон гаргадаг.

Тэгвэл дээрх хоёр өөр тэмцээнээс төрөн гарсан хамтлагийн Дуучин Тунсаг, S4 хамтлагийн Хишигээ нар хоорондоо ах дүү гэмээр адилхан талаар яриа гарах болсон.  Гэхдээ тэд төрсөн эгч дүүс биш бололтой. 

Урлагийн тогоонд хамтдаа хүчин зүтгэж яваа ижил төстэй хүмүүс бий. Тухайлбал, нэг хэсэг Гэрэлцэцэг, Ариунцэцэг нарыг хооронд нь андуурч байсан удаатай.

Ямартаа ч урлагийн ижил хүмүүсийн цуваа нэмэгдсээр...

Д.Ана