Өнөөдөр 15:00 цагт Тэнгис кино театрт  “ХӨЛТРӨГ” уран сайхны киноны уран бүтээлчид шинэ уран бүтээлийнхээ нээлтийг хийнэ.

SB picture, Logic film-ийн хамтран бүтээсэн “Хөлтрөг” киноны ерөнхий продюссероор “Лаки Лайф” ХХК-ий захирал А.Энхбаяр, ерөнхий найруулагчаар МУСТА С.Болд-Эрдэнэ, зохиолч МУСТА С.Болормаа, Ерөнхий зураглаачаар Э.Нэргүй. Хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбат /Аптан ураг хамтлагийн/, Т.Түмэнхүү, Зургийн дарга МУСТА Н.Батбилэг, Туслах найруулагч О.Батнасан, Асисент найруулагч Бямбажаргал, Туслах зураач Б.Мөнхжин, Э.Нямсүрэн, Нүүр хувиргагч Л.Цэрэндулам, Дууны найруулагчаар "Авиа" студийн  О.Цэгмид, Эвлүүлэгч Э.Анхжаргал, менежер МУСТА Б.Нямсүрэн нар ажиллажээ.

Тус киноны гол дүрд Даваагийн дүрд МУСТА Н.Ялалт, Замилангийн дүрд жүжигчин О.Долгор, Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Ж.Оюундарь, Р.Баттогтох, О.Мөнхсоёл, МУСТА С.Болормаа, бяцхан охины дүрд Н.Ирмүүн, хүүгийн дүрд Б.Бат-Эрдэнэ нар тоглож, киноны дууг МУСТА "Татар" хамтлагийн дуучин О.Заяа, Франксеал хамтлагтай дуулсан юм.

Тус киноны ерөнхий найруулагч УДЭТ-ын жүжигчин МУСТА Сугарын Болд-Эрдэнийн хувьд онцлон хэлбэл СУИС төгсөж байх үеэсээ сонирхолтой кино хийх хүсэл мөрөөдөлтэй байсан ба түүний аав доктор профессор МУУГЗ СУИС-ийн уран чадварын багш С.Сугар, ээж

Дундговь аймгийн ХДТеатр, соёлын орднуудад найруулагчаар ажиллаж байсан билээ. МУСТА С.Нэргүй, эгч СУИС- ийн багш, жүжигчин С.Болормаа гээд урлагийн авъяаслаг гэр бүлд төрсөн тэрбээр анх удаа киноны найруулагчаар ажиллаж байгаа юм.

Түүний эгч МУСТА Сугарын Болормаа зохиолыг нь бичжээ. Жүжигчнээс найруулагч болж буй С.Болд-Эрдэнэ нь тайзны 60 гаруй жүжгийн гол ба туслах дүрд, дэлгэцийн 20 гаруй кинонд тоглож байсан бөгөөд ээж С.Нэргүйгийн хамтаар нэг өдөр Төрийн дээд Аптан гадас одонгоор энгэрээ гялаалгаж байсан бахархмаар амжилттай жүжигчин.

"Хөлтрөг" уран сайхны киногоор дамжуулан үзэгчдэдээ хүргэж буй гол санаа нь  эх үрийн хайр, хүүхэд гэдэг бурханаас өгсөн бэлэг юм, энэ бэлгийг хайрлах нь хүний амьдралын хамгийн эрхэм чухал зүйл юм гэдгийг анхааруулж, өсвөр насны охид хөвгүүдийн үерхэл, нөхөрлөл, хайр дурлалаас үүдэн гарах апдаа оноог Замилангийн өөрийн хийсэн үйлийн үрээ амсаж байгаагаар үзүүлсэн бөгөөд хойч үеийнхэндээ ийм алдаа гаргахаас сэрэмжилж, амьдралдаа зөв сонголт хийн ухаантай амьдрахыг киноны үйл явдлаар харуулдаг. Киноны үйл явдал нэг өдер шөнийн 24 цагийн дотор үргэлжилж, сонирхолтой адал явдлаар дүүрэн өрнөдөг гэдгийг уран бүтээлчид онцолж байгаа билээ.

Та бүхэн Орчин цагийн "Гамлет"-ын найруулсан шинэ уран бүтээлийг Тэнгис болон Өргөө 1,2 кино театруудыг зориорой.

Д.Ана