Урин цагийг байгалийн сайханд үдсэн Монголчууд хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсан өдрүүдийг үзэж харах юмаар дулимаг хэмээн гоочлох нь бий. Тэгвэл өвлийн эхэн сарын мэндийг дамжуулангаа таатай нэгэн мэдээллийг монгол түмэндээ хүргэе. Дэлхийн алдартай “CIRCUS ON ICE” буюу Мөсөн циркийн тоглолт Монголд болох гэж байна. “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ-аас санаачлан зохион байгуулж буй “Мөсөн Цирк Монголд” нэртэй шоу тоглолт ирэх 12 дугаар сарын 7-оос 14-ний хооронд АСА циркэд болно. Мөсөн циркийн тоглолтын тасалбарын үнийн тухайд сонирхуулахад суудлынхаа байрлалаас шалтгаалаад 10.000, 15.000, 20.000 төгрөг гэсэн 3 янзын үнэтэй аж. Харин хамгийн сайн суудал нь буюу VIP суудал нь 30.000 төгрөг гэнэ. Цаг зав хомс хүмүүс мөсөн циркийн тасалбарыг “11-99” дугаарт залган үнэгүй хүргүүлэх боломжтой. Тоглолт ажлын өдрүүдэд 19.00 цагаас, амралтын өдрүүдэд 11.00, 15.00, 19.00 цагаас тус тус тоглогдох юм байна. Мөсөн цирк үзсэн хүүхэд бүрт “Эм-Си-Эс”  компанийнхан “Punch” ундаагаар бэлэг барих гэнэ.