УИХ-ын гишүүн Ц.Цолмон өдөр тутмын хэрэглээний монгол үгсийг  латин үсгээр  бичих хувилбар боловсруулан, зохиогчийн эрх авчээ.   Тэрбээр өөрийнхөө зохиосон шинэ санаагаа ажил хэрэг болгохоор ажиллаж эхлэсэн юм. Учир нь өөрийн зохиосон латин үсгийн шинэ санааг гишүүдэд  өдөр тутмын хэрэглээндээ ашиглахыг уриалсан хүсэлтээ,  монгол үгийг латинаар бичих зааварчилгааны хамт гишүүдэд хүргүүлжээ. Түүний энэхүү санаа нь нэг талаасаа зөв боловч нөгөө талдаа асуудал гарч ирж байгаа юм. Тухайлбал, Шинэ жилийн мэнд хүргэе гэдгийг Xine jiliin mend hvrgee гэж гишүүний зохиосноор бичих болж байгаа юм. Энэ талаар өнгөрсөн оройноос эхлэн жиргээчдийн дунд ч яриа гол сэдэв болж байгаа аж.