“Хөлтрөг” Уран сайхны киноны нээлт өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү киноны найруулагчаар жүжигчин С.Болд-Эрдэнэ ажилласан  бол зохиолыг түүний эгч С.Болормаа бичсэн юм. Харин гол дүрд  Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Ж.Оюундарь, СТА  Н.Ялалт, О.Долгор,  нар тогложээ. Киноны нээлтийн хүндтэй бэлэг бол   "Үл таних эмэгтэй", "Өдөр өдрийн нар", "Ану хатан" киноны гол дүрүүдийг бүтээсэн О.Долгорыг МУСТА цол тэмдгээр шагнасан явдал байлаа. Шагналыг МУГЖ, Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн зөвлөх  Ц.Төмөрбаатар гардуулсан юм.

Киноны уран бүтээлчид эх үрийн хайр, хүүхэд гэдэг бурхнаас өгсөн бэлгийг хайрлах нь эрхэм чухал зүйл гэдгийг үзэгчдэд бүтээлээрээ дамжуулан харуулахыг зорьжээ. Мөн урд өмнө хийсэн үйлийн үр хүний амьдрал хэрхэн гарч ирж, зовлонгийн үүдийг нээдгийг киноны гол дүр Замилан гэх эмэгтэйн дүрээр харуулжээ.  Киног үзсэн анхны сэтгэгдлээсээ уншигч та нартайгаа хуваалцахад,   “эх, үр ямагт холбоотой байх ёстой. Ээжийгээ санасан үр ямар их зовж тарчилдаг. Харин үрээ хаясан эх эцсийн мөчид үйлийн үрээ эдэлдэг” гэдгийг харуулжээ. Мөн үүнд нэмж хэлэхэд монгол хүний мэдрэмж, зөн совин гэж ямар хүчтэй байдгийг илтгэсэн бүтээл болжээ.

Ингээд аймшиг, эмгэнэл, хайр энэ бүгдийг харуулсан энэхүү гайхалтай киноны нээлтийн арга хэмжээний фото сурвалжлагыг хүргэж байна. 

 photo Image_003_zpsea0a279e.jpg  photo Image_002_zpsf57b58bc.jpg  photo Image_001_zpse14c1c2d.jpg  photo Image_027_zps396256cb.jpg  photo Image_025_zpsb87f931a.jpg  photo Image_024_zps4760a46b.jpg  photo Image_023_zps233adec9.jpg  photo Image_022_zpsc4d89815.jpg  photo Image_020_zps7eb6d93d.jpg  photo Image_019_zpse18fe9ea.jpg  photo Image_018_zpsc838f131.jpg  photo Image_017_zps559b0ebe.jpg  photo Image_016_zps5d50827f.jpg  photo Image_015_zps215cdbc8.jpg  photo Image_013_zpsfb4f823f.jpg  photo Image_012_zps3b202dcc.jpg  photo Image_011_zps8373cad1.jpg  photo Image_009_zpsc31aebba.jpg  photo Image_007_zps07040be3.jpg  photo Image_006_zpsb4a6e626.jpg  photo Image_005_zpsc70ea7e5.jpg  photo Image_004_zps4815219e.jpg