Сайн байцгаана уу би 23н настай жирийн л нэг бүсгүй. Гэхдээ өдий болтол би нэгч удаа хүнтэй үерхэж үзээгүй. Энэ тал ер нь нэг л бүтэлгүй байдаг гэх үү дээ. Анх их сургуулийн ангийнхаа нэг залууд дурлаж байсан ч бүхэл бүтэн 4н жил хайраа илчилж ядаж анзааруулж ч чадалгүй зүгээр л эмэгтэй сайн найз нь байсаар гадагшаа явуулсан даа.

Тэрнийг явснаас хойш зөндөө их ганцаардаж олон ч шөнө сайн гэдгээ хэлчдэг байж гэж харамсаж уйлсан. Одоо ч найзууд хэвээрээ. Сургуулиа төгсөөд нэг компанид ажилд орлоо. Хэдэн сарын дараа тэрнийг гадаад найз охинтой болсныг мэдсэн. Тэгэхэд л нэгэнт өнгөрснийг ойлгосон ингээд олон ч бүтэлгүй болзоонд явсан. Их сургуулиа онгон чигээрээ төгссөн болохоор аминдаа л уг нь гутлаа чирснийг нь тоохгүй гэдэг шиг… Ингэж байгаад явж явж нэг өдөр хөгшин захирлынхаа нууц амраг нь болчихсон. Гэхдээ тэнэг юм хийснээ ойлгоод энэ харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсээгүй болохоор ажлаасаа гарч шинэ ажилд орсон ч бас л хамт ажилладаг найз охинтой залуутай холбоотой болсон. Заримдаа дахиад нууц амраг байхаа боль гэж бодно тэгээд харьцаагаа тасалмаар байвч өглөө нь ажилдаа ирээд бас л нөгөө залудаа татагдана яг л нөгөө архичины онигоо шиг өнөөдөр уугаал дахиж хэзээ ч уухгүй гэж байгаа юм шиг эхлэнэ. Зүрх сэтгэл минь хов хоосон амьдрал минь утгагүй үлгэр болоод бүр сүүлдээ ингэж байхаар зүгээр л бодож ганцаараа байсан нь дээр гэж боддог боллоо. Угаасаа бурхан тэгж зурсан юм болoв уу…