Сумтай бас ташууртай таван нөхөр АН-ын даргын суудалд өрсөлдсөн. Улмаар тэдний  хэнийг нь сонгохоо АН-ынхан өчигдөр сонгууль явуулж шийдвэрлэсэн. Тэгвэл урьдчилсан дүнгээр С.Эрдэнэ  ялалт байгуулсан байна. Тодруулбал АН-ын даргад нэр дэвшигчид нийт 8350 оноо авахаас С.Эрдэнэ 2714.45 оноо, Н.Алтанхуяг 1640.60, Л.Гантөмөр 1279.43, Ж.Батзандан 1012.36, Д.Эрдэнэбат 801.31 оноо тус, тус аваад байна. Нэр дэвшигчид 7450 оноог сонгогчид авсан байна. Өнөөдөр АН-аас хэвлэлийн бага хурал зарлаж сонгуулийн дүнг эцсийн байдлаар танилцуулах юм. 

Намын сонгуульд 119 000 хүн оролцож санал өгөх байснаас 70 хувийн ирцтэйгээр АН-ынхан даргын сонгуульд оролцсон байна.