АН-ын даргын сунгаанд С.Эрдэнэ үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэгвэл С.Эрдэнэ сонгууль будлиантуулсан бололтой. Тиймээс  АН-ын даргад нэр дэвшсэн Л.Гантөмөр, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нар АН-ын сонгуулийн хороонд хандан гомдол гаргажээ. 

Тодруулбал С.Эрдэнийн сонгуулийн штабаас сонгогчдыг автобусаар тээвэрлэсэн, мөнгө төгрөг өгсөн зэрэг зөрчил гаргасан байна.  Хамгийн гол нь сонгууль будлиантуулсан энэ үйлдэл нь  баримттай байгаа тул С.Эрдэнэд хариуцлага тооцож,нэр дэвшигчээс хасахыг хүссэн байна.