Зарим нэг цахим сайтын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар жүжигчин Б.Баатархүүгийн хүү Хүслэн өнгөрсөн сарын 29-ны өдрийн 11:23 цагийн орчим  “Чингис” зочид буудлын хойно байрлах “Рояал Кэстл” хотхоны ... байрны 13 давхраас  унаж нас барсан байна.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад : Баянзүрх дүүргийн 1-р хороо  “E-Март” дэлгүүрийн хойно байрлах “Royal castle” хотхоны 103-р байрнаас хүн унасан байна” гэсэн мэдээллийг 01-р сарын 29-ний 11:25-д авч шалгахад: Тус хотхоны 103-р байрнй 13-р давхарын 1202 тоотын цонхоор БГД-... тоотод суух Б.Х /эр.21н/ унаж нас барсан хэргийг БЗДЦХ-2 шалгаж байна гэв.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар талийгаачтай хамт 10 гаруй залуус байсан ажээ.  Тэдний дунд Женко Х.Баттулгын хүү Хүлэгү, ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Сугарын хүү С.Цог, Монгол банкны даргаар ажиллаж байсан Чулуунбаатар агсны хүү болон COLORS хэмээх нэртэй амьд хөгжмийн хамтлагийн гишүүд байсан хэмээн зарим нэг сонингоор мэдээлж байгаа юм. Одоогоор цагдаа нар талийгаачтай хамт байсан 12 залууг сэжигтнээр тооцон шалгаж эхэлжээ.

Улмаар тэдний шээс, цуснаас шинжилгээ авч, хар тамхи хэрэглэсэн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Учир нь талийгаачтай хамт байсан залуус мансуурсан байж болзошгүй байсан гэнэ.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

 

А.Баярмаа