Солонгосын дайнд монголчууд оролцсон тухай материалыг ил болгожээ
2017/02/03
МОСКВА./asiarussia.ru/. АНУ-ын Тагнуулын төв газар /ТТГ/ урьд өмнө нь зөвхөн Мэрилэнд муж улсын Үндэсний архивын газрын дөрвөн компьютерын терминалд маш нууцын зэрэглэлтэйгээр
хадгалагдаж байсан 13 сая орчим хуудас нууц материалыг олон нийтэд ил болгожээ.
Ийнхүү ил болгосон зарим материалууд нь алан хядах ажиллагаатай тэмцэх чиглэлээр явуулж байсан болон “Хүйтэн дайны” үед ТТГ-ын явуулж байсан үйл ажиллагааны талаар илүү тодорхой мэдэж авахад дөхөм болно. Мөн эдгээр баримтуудын дотор өнгөрсөн зууны 50-аад онд дэгдсэн Солонгосын дайнтай холбоотой материалууд байгаа ажээ.
Нууц материалуудын нэгэн бүлэгт БНМАУ-тай холбоотой, тодруулбал түүний зэвсэгт хүчинтэй холбоотой баримтууд байна.
ТТГ-ын баримтуудад дурдсанаар, тэр үеийн Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сен Монголыг уг дайнд татан оролцуулах санаачилга гаргажээ. Тэрбээр Коммунист намын нэгэн их хурал дээр үг хэлэхдээ, ялалтанд хүрэх цорын ганц арга зам бол энэ дайнд БНМАУ-ын цэргийг татан оролцуулах явдал хэмээн мэдэгдэж байжээ.
Эдгээр бүр баримтуудын дотор илүү тодорхой, “тулалдааны талбараас” ирсэн мэдээлэл ч байгаа аж. Тухайлбал, 1951 оны 6-р сарын 13-ны өдрийн мэдээнд “Солонгосын хойг дээр БНХАУ-ын Өвөр Монголын автономит район, Монголын Ардын армийн цэргийн анги нэгтгэлүүд байрлаж байна. Эдгээр цэргийн анги нэгтгэлүүд нь хоорондоо уялдаа холбоотой хамтран ажиллаж байгаа бөгөөд найрсаг сайн харилцаатай. Гэхдээ БНМАУ-ын цэргүүд Хятадын “монгол биш” цэргийн ангиудтай харилцахгүй байгаа төдийгүй тэднээс болгоомжилдог. Харин Монголын цэргүүд ЗХУ-ын сургагчдын зөвөлгөөг бараг л үг дуугүй даган биелүүлдэг – тэд яг л “сохор бухнуудтай адил”. Солонгосын хойгт байрлаж буй Монголын цэргийнхний нийт тоо 5000-10000 –ын хооронд хэлбэлзэж байна" гэж дурджээ.
Түүнээс гадна "Хойд Солонгосын талд Монголын армийн 200 зөвлөх, ажиллаж байгаа болон БНМАУ-ын 100 мянган цэрэг дайнд оролцож байгаа гэсэн Япон, Тайваны мэдээлэл нь худал" гэдгийг дээрх мэдээнд дурдаад "БНМАУ-аас 5000-аас 10000 цэрэг оролцсон ч байж болох юм" гэжээ.
“Францын тагнуулын албаныхан Шанхай дахь Хятадын архивт орох зөвшөөрөл авлаа: Монголын Ардын армийн зөвлөхүүд Хойд Солонгосын армид ажиллаж, Пусан хүртэл довтлох төлөвлөгөө боловсруулсан боловч БНХАУ-ын сайн дурынхан ирснээр тэд буцлаа” гэж бичсэн А.Столыпины мэдээллийг ТТГ мөн дэлгэн тавьжээ./2017.02.02/
О. Барс
montsame.mn
Зочин · 2017/02/04
hud2
шаабар · 2017/02/03
Тийм олон цэрэг хэнд ч мэдэгдэлгүйгээр дайнд оролцсон байх боломжгүй. Тэр тусмаа манайх шиг цөөн хүн амтай улсад. Харин цөөн тооны цэргийн дарга нар зөвлөх байдлаар оролцсон байх магадлалтай. Харин бэлэг хүргэхээр цэргийнхэн явж байсан тухай сонсож байсан. Мөн өнчин хүүхдүүдийг очиж авах хүмүүс ч явж байсан гэдэг юм. Гэхдээ сайн сураглавал 51 оны үед цэргийн дарга байсан хүмүүс өдгөө 80 дөнгөж гарсан ахмад дайчид олон байгаа. Улаан од сонины эрхлэгч байсан Ядмаа хурандаа л сураг ажиг мэдэж байх боломжтой.
Зочин · 2017/02/03
Хойд урдын дайн битгий хэл витнамын дайнд монголоос баримтат киноны баг явж байсан байдаг юм байна лээ тэхээр зөвлөхүүд явж байсан магдлал өндөр л дөө
Зочин · 2017/02/03
худлаа байх. Солонгос дайтсан гэх нэг ч монгол хунийг сонсоогуй юм байна. Эрт дээр цагт бол еер
Зочин · 2017/02/03
худлаа байх. Солонгос дайтсан гэх нэг ч монгол хунийг сонсоогуй юм байна. Эрт дээр цагт бол еер
Зочин · 2017/02/03
Bichih yum oldohgui bga mu hutsaj ugjiin ene chin hahahaha