Хамгийн сүүлд хуралдсан МАН-ын бага хурлаар Завхан аймгийн МАН-ын хорооноос бага хурлын гишүүнээр сонгогдсон УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг тойрсон дуулиан үргэлжилсээр байна. Гэмт хэрэгтнүүдээр удирдах багаа бүрдүүлсэн хэргээр Москва хотноо дуудагдан очиж сануулга авсан мань эр өөрийн намаа биш өрсөлдөгч намын гишүүнийг харамгүй дэмжиж явна.

15.000 ажилтныг эгнээндээ нэгтгэсэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ яах аргагүй том айл. Бие даасан эмнэлэг, сургууль цэцэрлэг, соёлын төв, цагдаагийн хэсэг, авто бааз, үйлчилгээний газруудтай гэдгээрээ жил бүр ханган нийлүүлэлтийн том тендерүүд зарлагддаг. Энэ удаа замын даргын эрх мэдэл, хүч нөлөөгөө ашиглан УИХ-ын гишүүн асан, Зам тээврийн сайд асан М.Зоригтыг “харж үзжээ”. “Шахаа” хийж мэргэшсэн хүмүүс тэр үйлдлээ баяр, ёслолын өдрүүдтэй давхцуулдаг тренд нэгэнтээ бий болсон. Үүнийг хуулийнхан “чоно борооноор…” гэж томъёолдог. 2016 оны 12 сарын 28 өдөр Зам, тээврийн экс-сайд М.Зоригт нь “Мөнхчулуун” сангийн нэр дээр бүртгэлтэй байсан 06-68 УБЛ, өөрийн нэр дээр бүртгэлтэй байсан 06-69 УНҮ тус тус улсын бүртгэлийн дугаартай байсан 2015 онд үйлдвэрлэгдсэн Y62 загварын “Ниссан Патрол” маркийн 2 ширхэг автомашиныг “УБТЗ” ХНН-д амжилттай “шахаж”, 2 автомашины үнэ нийт 260 сая төгрөгийг халаасалж амжив. Асуудлыг нилээд шургуй хөөцөлдөж, 2 жил унасан тус бүр 40 мянга гарсан гүйдэлтэй 2 жийпийг 2017 оны 01-р сарын 02 өдөр “УБТЗ”-д шилжүүлсэн байна. Энэхүү автомашиныг Монгол Улсад албан ёсоор борлуулагч “Моннис” группын сайтанд цоо шинэ “NISSAN PATROL Y62”-ийг 130 сая төгрөгөөр худалдана гэжээ. Харин зарын сайтуудаар орж үзвэл яг энэ автомашинтай ижил эзэмшигч нь унаж байсан хүлгүүд 40 мянгаас дээш гүйдэлтэй бол 50-70 сая төгрөгийн үнэтэй байна.

2014 онд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн засгийн газар огцроход Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж  байв. Улмаар сөрөг хүчин МАН-ыг засгийн газарт урьж Зам тээврийн сайдаар Н.Төмөрхүүг томилж байлаа. Энэ үеэс эхлэн УБТЗ-ын даргаар Т.Очирхүүг ажиллаж байхад вант улсаас “хөөгдсөн” Д.Жигжиднямаа “МАХН-ыг дэмжихээ больсон МАН-даа ирлээ” гэсээр орлогч даргын албан тушаалд хүрсэн тухайг тус газрын ажилчид ярих юм билээ. Харин МАН засгийн газраас гарсны дараа Зам тээврийн сайд М.Зоригттой

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу