Нийслэлд 400 орчим эмийн сан ажилдаг гэсэн судалгаа байдаг. Харин эдгээр эмийн сан жоргүй олгодог, эмийн сан ажлуулах боломжгүй орчинд ажилладаг, хугацаа дууссан эм, эмийн бэлдмэл зардаг гээд олон сөрөг үр дагавар дагуулдаг.

Үүний тод жишээ болж мөн харилцааны соёл хүртэл үгүйлэгдэж, дутагдсан баримтат үйл явдал болжээ. Тоогоо алдсан эмийн сангийн үйлдэл хэрээс хэтэрч энэ үйлдэл даамжирсаар иргэний биед хохирол учруулсан хэрэг болтолоо утгаа алдаж байна. 2017.02.03 өдөр нэгэн эмэгтэй “Зуун наст” эмийн сангаас эм худалдан авсан байна. Гэтэл муудсан байсан тул тус эмийн санд буцаан өгөх гэтэл буцаан авахгүй гэсэн хариултыг өгчээ. Ингээд эмийн сангийн эрхлэгчтэй нь уулзаж, учир байдлыг тайлбарлах гэтэл байхгүй гээд уулзуулаагүйн дээр уучлалт ч гуйлгүй хөөгөөд гаргасан байна. Ингэж гаргахдаа муудсан шилтэй эмийг тухайн худалдан авсан хохирогч эмэгтэй араас шидэж нүдний дээд зовхи, хөмсөг, дух зэрэг гэмтэсэн байгааг та бүхэн харж байна.

Муудсан эм зарчихаад хүнийг гэмтээсэн уг "Зуун наст" эмийн сангийн уйваагүй үйлдлийг эл гаргасан нь энэ. Харин өдөр бүр хэдэн арваар үйлчлүүлэх иргэдтэй хэрхэн харьцаж, хичнээн иргэнийг хохироосон бол. 

 

М.Буян