​Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхнээс асуух юм байнаа. САЙН ЭХНЭР ХААНААС ОЛОХ ВЭ? Би жирийн нэг монгол залуу 29 настай нэг байгуулгад менежер гэсэн данстай. Зав муутай гадуур гүйдэг ажил хийдэг.

Ээжээсээ долуул манайхан бүгд л эхнэр нөхөр аваад 2-4 хүүхдүүдтэй хот, хөдөөд сайн сайхан амьдарч байна. Би л байдаггүй. Миний хоёр хөгшин хөдөө амьдардаг намайг эхнэр авч байна уу гэж ах эгчээс сураглаад байдаг болсон гэнэ. Дээд боловсрол энэ тэр байхгүй ч өөрийн хичээл зүтгэлээр дажгүй ажил хийдэг. Тэрнийхээ хүчинд унах унаатай идэх хоолтой л байна. Одоо өөрийн орон байртай болох гээд зүтгэж л явна. Би архи тамхи хэрэглэдэггүй, элдэв шалчигнуур зан байхгүй хэлсэндээ хүрэхийг хичээдэг. Өөрийгөө гайгүй эр болов уу гэж боддог. Гэтэл эхнэр байдаггүй. Би эмэгтэй хүнийг өөртөө анхаарал тавьдаг, халамжтай, гэр орондоо халуун дулаан уур амьсгал бүрдүүлж чаддаг байгаасай гэж боддог. Монголд ганц бие, үнэн сэтгэлээсээ ханиа хайж байгаа хүмүүсийг уулзуулдаг, танилцуулдаг газар байна уу? Танилцах зараас өөр?