Дуучин Хишигдалай анх Universe Best Songs наадмаас гарч ирсэн залуу уран бүтээлч бөгөөд сүүлийн жилүүдэд ихээхэн амжилттай яваа нэгэн.

Уран бүтээлийн хувьд амжилттай явсан ч хувийн амьдралдаа тийм ч амжилт олоогүй. Учир нь тэрбээр "Опозит" хамтлагийн гишүүн Гантулгатай үерхэж байсан ч түүнийгээ загвар өмсөгч бүсгүйд алдан тэдний харилцаа дууссан. 

Тэгвэл саяхан түүний хөтөлдөг "Тарагтай боов" нэвтрүүлгийн үеэр Гантулгатай хамт нэгэн хамтлагт хүчин зүтгэж байсан Энэрэл оролцсон бөгөөд энэ үеэр реппер залуу Валентинаар тоглолтоо хийнэ гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн энэ тоглолтод хамтлагийн анд Гантулга оролцоно гэдгээ Хишигдалайд чухалчлан хандсан байдалтай хэлсэн нь содон тусав. Үүнээс гадна хуучин хос байсан хосуудыг энэ тоглолтонд урьж байна гэдгээ Хишигдалайд хандан хэлж байв. Үүнээс харахад салсан  хосыг эргүүлэн нийлүүлэх хүсэлтэй байгаа бололтой.