Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн твиттер хуудсаараа нэгэн сонирхолтой жиргээ хийсэн нь "Нэгэн яамны газрын дага нар ажлын байран дээрээ авилга авч байгаад АТГ-т" баригдаж ... АТГ-н залуучуудад баяр хүргэе" гэсэн байв.

Энэ жиргээ олон хүний анхаарлыг татан аль яамны, хэн гэх эрхэм үүнд холбогдсон бол гэж хошууран асууж байлаа. Харин холбогдох албанд энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариуг бидэнд өгсөн юм. 
Ямартаа ч энэ хэрэг үнэн бол хэн гэх эрхэм цагаан захтаны хэргээр баригдсан гэдэг нь удахгүй тодорхой болох болов уу.