Ли Чен гэх хятад эр 2000 онд эхнэрээсээ салсны дараа таван настай хүүтэйгээ хамт ганц бие эцгийн үүрэг гүйцэтгэх болжээ. 

Эмэгтэй хүнд итгэхээ болсон Чен үүнээс хойш хүүхнүүдтэй холбоо огт тогтоогүй ч хамгийн найдвартай хамтрагчаараа секс хүүхэлдэйг сонгон хэдэн арваар нь гэртээ хадгалах болжээ. 

Хиймэл хүүхэлдэй тус бүрийн үнэ 1,4 мянган доллар орчим бөгөөд тэднийг гоёмсогоор хувцаслахад зориулж бас 400 гаруй доллар зарцуулж байжээ.

Хятад хижээл эр өөрийн хүүхэлдэйнүүдийг секс зорилгоор ашигладаггүй хэмээн мэдэгдсэн хэдий ч харин хүү Янян нь түүнийг үгүйсгэсэн байна. “Хэдэн жилийн өмнө аав надад хиймэл хүүхэлдэй бэлэглэхдээ: үүнийг хэрэгцээгээ хангахдаа ашиглаарай гэж хэлж байсан. Тэр намайг “тохиолдлын бүсгүйчүүдтэй” бүү унтаасай гэж хүсдэг байсан” хэмээн хүү нь өгүүлжээ.