Долоо хоногийн өмнө шатахууны үнэ нэмэгдсэн талаар албаны хүмүүс мэдэгдэл хийж, үндэслэлгүй нэмсэн компаниудыг үнээ бууруулахыг ШӨХТГ-аас шаардаж байсан билээ.

“Петровис”, “Шунхлай” зэрэг компани шатахууныхаа үнийг литр тутамд нь хөдөө орон нутагт 100-150 төгрөг, хот орчимд 80-100 төгрөгөөр нэмсэн юм. Тэдний энэ дураараа үйлдэл гаргасны дараа Ашигт Малтмал Газрын тосны газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын хамтрсан ажлын хэсэг байгуулагдаж, үнээ бодитой нэмсэн эсэхийг шалгахаар болсон.

Тэгвэл ажлын хэсгийн дүгнэлт гарч, дээрх компаниудыг үндэслэлгүйгээр шатахуунаа нэмсэнийг тогтоожээ. Тиймээс шатахууны үнээ буцааж буулгах үүрэг өгсөн байна. Тэгэхээр шатахуун тун удахгүй 80-150 төгрөгөөр буцаад буурах юм. Харин том толгойтой шатахуун импортлогч компаниуд хэзээ энэ шийдвэрийг биелүүлэн үнээ бууруулах бол.