Дуунд дуртай дуучин монгол түмний даган дуулдаг олон сайхан хит дуунуудыг бүтээсэн “Анир” дуу бичлэгийн студийн 10-н жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд олон гайхалтай ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд онцолж мэдээлэх нэгэн зүйл нь монголын дууны урлагийн гурван үеийн төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчдийн зөвхөн “ХИТ” дуунууд эгшиглэх “...Өчигдөр Өнөөдөр Маргааш...” супер шоу тоглолт 11-р сарын 22-ны өдөр 19:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд ганцхан удаа тоглогдох юм.

   Тоглолтонд 60 гаруй уран бүтээлчид оролцох бөгөөд “Сэтгэлийн булаг” “Онцгой төрсөн бүсгүй” “Би Монгол эр хүн” “Миний ардын сэтгэл цагаан” “Аавыгаа санахаар...” “Санах тусмаа дуулаарай” “Босоо хийморьтой эр хүн” “Бүүвэйл хорвоо” “Богд хан уул” “Ижий ээлтэй орчлон” “Монголжингоо” “Санах тусам” зэрэг хуучны болон энэ цаг үед хит болж буй дан “Анир” студээс төрөн гарсан хит дуунууд дуулагдах аж. Мөн тоглолтонд дуулагдах дуунууд 100% амьд дуулагдах бөгөөд тайз, дэлгэц, гэрэл, хөгжмийн найруулга дугаралт нь мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдахаар бэлтгэгдэж байгаа юм байна.

   Тоглолтын хамтран ажиллагчаар “Төрийн банк” “Монголын нийтийн дуучдын нэгдсэн холбоо” “Монголын хөгжмийн зохиолчдын холбоо” “Юнипресс” хэвлэлийн үйлдвэр “Эзэн сүлд” хэвлэлийн компани “D-Lights” тайзны гэрэлтүүлэг, “TOTAL MUSIC”, “МИЛЛ” кино компани, “B Sound” , “Шижир алт” компани, “МОТТОО”, “ЭДКС” зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа аж.

   Сонирхуулахад: “Анир” дуу бичлэгийн студийн 10-н жилийн ойн хүндэтгэлийн “ХАМТДАА 10-Н ЖИЛ ” нэртэй 100% амьд хөгжмийн найруулга, дуугаралттай гала концерт 11-р сарын 24-ны өдөр “Улаанбаатар палас”–н концертын их танхимд “19 цагаас ганцхан удаа тоглогдох ажээ. Тэрээр тоглолтын зохион байгуулагчаар “Анир” дуу бичлэгийн студи ажиллаж байгаа бол найруулгыг “МИЛЛ” продакшн, Зөвлөх найруулагчаар Төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, Хамтран зохион байгуулагчаар “Нийтийн дуучдын нэгдсэн холбоо”, “Хөгжмийн зохиолчдын холбоо”, “Төрийн банк” нар ажиллаж байгаа юм байна.

   Тоглолтонд: Төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Ц.Төвшинтөгс,  МУГЖ У.Далантай, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ Д.Ширмэнтуяа, МУГЖ Ө.Уянга, МУСТА Т.Батсайхан, МУСТА Г.Эрдэнэтунгалаг,  МУСТА Д.Хишигбаяр, МУСТА Р.Дэлгэрмаа,  МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА П.Идэржавхлан, МУСТА Д.Намсрайнноров,  МУСТА Э.Төрмандах, МУСТА Л.Болдбаатар, МУСТА Б.Батболд,  Voice group, Nuans хамтлаг, Увертюра хамтлаг, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын эстрад симфони найрал хөгжим найрал дуучид зэрэг уран бүтээлчид болон мэргэжлийн урлагийн байгууллагын 150 орчим уран бүтээлчид оролцох ажээ. Ийнхүү “Анир” дуу бичлэгийн студийн 10-н жилийн ойд зориулсан тоглолтуудын хэвлэлийн бага хурал 2013 оны 11-р сарын 15-нд “Монгол Ньюс” мэдээллийн төвд 12 цагт  болох аж. Мөн хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд 11-р сарын 22, 24-ны өдрүүдийн тоглолтын мандатыг олгох юм байна. Энэхүү 10-н жилийн ойн баяр нь дан ганц “Анир” дуу бичлэгийн студийн баяр бус нийт уран бүтээлчид хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, дуучид бөгөөд хамгийн гол нь үзэгч сонсогчдын баяр гэдгээрээ өргөн хүрээг хамарч буйгаараа онцлог юм. Ингээд та бүхэндээ 10-н жилийн баярын мэнд хүргэе...

Тоглолтын дэлгэрэнгүй мэдээлэлийг 86683000, 86684000 утсаар холбогдох ба билетийг
1950 үнэгүй хүргэнэ. Мөн билетийн касаар зарагдана.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...