Алдарт Опра Уинфригийн Канадын залуу дуучин Жастин Бибертэй ярилцлага хийжээ. Тэд олон зүйлийн талаар ярилсан байна. Түүвэрлэн хүргэвэл,

-Чамайг их өөрчлөгдөж гэж хэн нэгэн хэлж байна уу. Жишээ нь, би л гэхэд олны танил болоод нэг их өөрчлөгдөөгүй. Харин эргэн тойрныхон маань л өөрчлөгдөөд байгаа юм шиг санагддаг...
-Өөрчлөгдсөн гэж фэнүүд маань хэлдэг. Заримдаа интернетээр “Бид хуучин Жастинийг хүсч байна” гэж бичдэг шүү. Би “Залуус аа, би урьдын Жастин хэвээрээ л байгаа шүү дээ. Зүгээр л би өсч том болсон” гэж хариулдаг. Харин ч том болсон болохоор над руу охид хашгираад л, хайртайгаа хэлэхэд гоё байдаг (инээв).
-Одоо дотроо юуг хамгийн их мөрөөдөж байна?
-“Гремми” авмаар байна. Олон шагнал авсан ч “Гремми” аваагүй байгаа.

Жилийн өмнө чамайг нэг бүсгүй гурван сартай хүүхдийнхээ эцэг гэж шуугиан тарихад ямар байсан бэ?
-Би тэр эмэгтэйг таних ч үгүй, уулзаж ч байгаагүй шүү дээ. Удалгүй асуудал намжсан. Хүмүүс үүнд итгэж байгаа даа гэж бодож байлаа. Гэтэл хэн ч түүний ярьсныг үнэн гэж бодоогүй байсанд нь их гайхсан.

Тэдний ярилцлага маш энгийн  болсон бөгөөд дуучин Жастин Бибер энэ үеэрээ "Надад Майкл их таалагддаг. Түүн шиг шаргуу ажилламаар байна. Бас хүмүүс намайг Майкл Жексоныг мэддэг байсан шигээ “Энэ чинь Жастин байна шүү дээ” гээд л таньдаг байвал гоё" хэмээн онцлон хариулсан юм.

Д.Ана