Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан-Уул багт төрийн хоёр албан хаагч амиа алджээ. Тодруулбал Эрдэнэ сумын мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга, Дорноговь аймгийн Сайншанд сумын Онцгой байдлын газрын албан хаагчид албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан байна. 

 Тэд шүлхий өвчнөөс үүдэлтэйгээр зүүн гурван аймгаас орж ирж байгаа авто машинуудад нэгдсэн хяналт тавих постод ажиллаж байсан аж.

 Одоогоор тэднийг угаартсан байх магадлалтай хэмээн үзэж байна. Хэргийн газарт харьяаллын дагуу Замын-Үүд сумын цагдаа, поркурорын байгууллага, шүүх эмнэлгийнхэн үзлэг хийж байгаа аж.