Ардчилсан намын VII дугаар их хурал 2-р сарын 12-ны өдөр болж өнгөрсөн билээ. Тус хурлаар С.Эрдэнийг намын даргаар батламжилсан юм.  Шинээр сонгогдсон намын даргын үндсэн үүрэг нь "Ардчилсан намын шинэчлэлийг намын бүх шатанд эхлүүлэх, шинэчлэх" хэмээн тус намын VII их хурлын гишүүд батласан. Шинэхэн дарга нь Ц.Тувааныг АН-ын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тавьсан. 

Тэгвэл өчигдөр АН-ын нарийн бичгийн даргаар ШӨХТГ-ын дарга асан О.Магнайг томилсон гэх мэдээллийг АН-ынхан мэдээлж байна.