“Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс, “Хэцүү анги” киноны Гэрлээ охины дүрээр олонд танигдсан билээ. Мисс Б.Бадамцэцэг найз залуутай үгүйгээ ихэд нууцалдаг байсан.

ЭМШУИС-д суралцаж кинонд тоглох, миссийн тэмцээнүүдэд оролцох гээд завгүй явдаг залуухан бүсгүйд харц унагаж явах залуус цөөнгүй байсан биз ээ. Үүгээр ч зогсохгүй баян эрхмүүд түүнд бэлэг өгөх цуваа тасардаггүй байв. Тэгвэл саяхан тэрбээр найз залуу А.Шагайгаа олонд ил болгож өөрийн цахим хуудаснаа найз залуутайгаа авахуулсан зургаа оруулах болсоноор олон залуус амаа барин яваа сурагтай.

Сүүлийн үед хосууд хаа ч явсан цугтаа явах болсон юм.