“Цас цагаан охин” хэмээх энэрэл ухаарлын сайхан дууг хүүхэд ахуй насандаа МУГЖ Э.Бүрнээбаяртай ээж охин болон хамтран дуулж уран бүтээлчийн гараагаа эхлүүлж монгол эх орныхоо 21 аймаг бүрт очиж аялан тоглолтоо хийж байсан авьяаслаг бас чадварлаг дуучин бол Т.Амина билээ. СУИС-ийн эстрад дуулаачийн ангийг онц дүнтэй төгсч өдгөө Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин болж өнөөг хүртэл өөрийн үзэгчдиддээ уран бүтээлээ тасралтгүй хүргэсээр байгаа хөдөлмөрч нэгэн билээ.

   Тэрбээр дуучин бүсгүй маань өнгөрөгч гуравдугаар сарын 26-27-ны өдрүүдэд ОХУ-ын Буриад Улсад зохиогдсон “Белыймесяц 2013” олон улсын дуулаачдын уралдаанд эх орноо төлөөлөн оролцож тэргүүн байрын шагналыг хүртэж чадварлаг бас чансаатай уран бүтээлч болохоо харуулж чадсан юм. Тус дууны тэмцээнд Буриад, Хакасимуж, Халимаг, Якут, Армен, Хаямад, Монгол, Польш, Япон, Солонгос зэрэг 32 орны 60 гаруй дуучид оролцсоноос ийнхүү онцгойрч тэргүүн байр эзэлсэн билээ.

   Тэгвэл дуучин бүсгүй маань энэ удаад 25-р телевизээс санаачлан зохион байгуулдаг “Дуэт & Дуэл” нэвтрүүлэгт оролцож байгаа гэнэ. Түүний хамтрагчаар “Шинэ үе” продакшны залуу жүжигчин А.Энхжин оролцож байгаа юм байна. Ийнхүү дуунд дуртай дуучин монгол түмний хайр хүндлэлийг хүүхэд ахуй наснаасаа хүртэж, тэр чинээгээрээ чадварлаг бас ухаалаг байж уран бүтээлээ туурвисаар байгаа түүнд амжилтын дээдийг хүсье.