Хөвсгөл аймгийн хойд болон баруун хойд талын зарим сумдаар цас зуд ихтэй байгаа тул малын хорогдол өдөр ирэх бүр нэмэгдсээр байгаа юм байна. Тухайлбал, тус аймгийн  Цэцэрлэг сумын 4-р баг болох Уранхайрхан багийн Халзаны хөх толгойд өвөлжиж байгаа Д.Ёндонгийнх энэ өвөл 500 гаруй малаа зуданд хорогдуулжээ.

Тэднийх нийт 700 гаруй бог малтай байсан ч одоогоор 200 малтай л үлдээд байгаа юм байна. Цаашид юу болох хэрхэн хаварыг туулах нь мөн хүнд асуудал. Энэ суманд цасны зузаан 1 метр гаруй байгаа учраас автомашин болон техник очих боломжгүй малчид өөрийн бэлтгэсэн өвс тэжээлээ дуусчихаад ийн хүнд байдалд оржээ. Цас ихтэй учир малнууд нь бэлчээртээ хүрч чадахгүй хотондоо өнжиж, малнууд бие биенийхээ үсийг зулгаан иддэг болжээ.

үргэлжлэлийг эндээс