​Сайн байцгаана уу бүсгүйчүүдээ. Та нараас асууж, зөвлөгөө авах зүйл байнаа. Би энэ сайтыг хааяа уншдагч анх удаа зөвлөгөө авах гэж байна. Миний хувьд дөнгөж 35 настай боловч миний нүүр маш их гүн үрчлээтэй бас их жижиг жижиг цагаан батгатай болчихсон.

Үүний гол шалтгаан нь хэдэн жил ямар ч амралтгүй маш их ажилласан маань шалтгаалсан л байх бас ходоод дотор эрхтэнтэй холбоотой ч байж магадгүй. Гэсэн ч одоо бодоход хамгийн гол шалтгаан нь би өөртөө арчаагүй байсан байна гэж бодогдоод байгаа. Учир нь би үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн л хэрэглэж байвал сайхан л байна гэж итгэдэг байсан. Тэгээд өөрийнхөө боломжоор анх нүүрээ буддаг болсноосоо эхлээд л аль болох үнэтэй гайгү гэснийг нь л хэрэглэж ирсэн. (Гэхдээ аймар үнэтэй фирмийхийг нь биш л дээ). Миний авдаг ком 180,000-400,000-н хооронд л байдаг. За энэ ч яахав. Хамгийн гол асуудал маань энэ үрчлээ, цагаан батга 2-ыг арилгах багасгах арга байна уу?

үүнийг байхгүй болгодог гоо сайхны салон гэж байна уу? тос аппарат маск гээд юу ч хамаагүй байна уу? Надад үнэн сэтгэлээсээ туршлагаасаа сонссон мэдсэнээ хуваалцаач. Миний хувьд илэн далангүй хүн биш болохоор хүмүүсээс нүүр тулаад асуух гэхээр санаа зовоод чаддаггүй ээ тийм болохоор та нараас зөвлөгөө авахаар шийдээд бичиж байна. Нээрээ герман маск гээд байдаг гэж уншлаа энэ хэр үр дүнтэй вэ хэрэглэж үзсэн хүн байна уу? Гоё сайхан бүсгүйчүүд та нарынхаа үнэтэй зөвлөгөөг тэсэн ядан хүлээж байна.

Гудамжаар гоё гоё арьстай хөөрхөн сайхан бүсгүйчүүд зөндөө л байх юм. Тэд нарыг хараад ийм гоё нүүртэй болж чадахгүй ч ядаж талд нь орох хэмжээний болгочих юмсан гэж л мөрөөдөх юмдаа. Туслаарай бүсгүйчүүдээ. Тэртэй тэргүй өөртөө харамсаад гутарч яваа болохоор басаж доромжилохгүй байвал баярлана шүү