“UBS MUSIC VIDEO AWARDS” наадам ойрд дэвсээгүй улаан хивсийг дэлгэхээр зэхжээ. Учир нь энэ сарын 29-нд клип бүтээгчдийн “их” наадамд ирсэн урлаг соёлынхныг улаан хивснээ угтах юм.  

“Алтан микрофон”, “Пентатоник”-ын залгамж халаа болсон “UBS MUSIC MUSIC VIDEO AWARDS-2013” буюу оны шилдэг клип шалгаруулах наадмыг энэ жил “UBS MUSIC” хөгжмийн телевиз оюуны өмчийн эрхтэй зохион байгуулж буйгаараа онцлог.

Дашрамд дурдахад, 2013 онд монголын рок поп урлагийн уран бүтээлчид 150 гаруй видео клип бүтээсэн бөгөөд 15 номинацид өрсөлдөж, шилдгээ тодруулна.