Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Хатан xаан II Элизабетэд Бүкенгемийн ордонд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан тухай Монгол Улсын Гадаад Харилцааны Яам албан ёсоор мэдээлэв.
Албан мэдээлэл дэхь "Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд Элчин сайд С.Баярын гэргий болон Элчин сайдын яамны дипломатууд байлцав." гэсэн өгүүлбэр болон зураг олны анхаарлыг татсан юм.  Учир нь Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр дахин гэрлэсэн нь энэ аж. Түүний гэргийг Эрдэнэбилэгийн Сувд гэдэг тухай Их Британий албан ёсны эх сурвалж мэдээлжээ. Сонирхолтой нь УИХ-ын гишүүн асан Г.Уянгын дэлгэж байсан АНУ дахь С.Баярын гэгдэх байшингийн эзэмшигч байсан Эрдэнэбилэгийн Сувд гэх нэртэй ижил байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл уг байр түүний эхнэрийнх байсан нь хөдлөшгүй үнэн ажээ.
 
2012 оны 12 сарын 26-нд Эрдэнэбилэгийн Сувд гэдэг бүсгүй 3 компани шинээp бүртгүүлсэн. “Nebo” (”Небо”), “Voda” (“Вода”),”Gundel” XXK- -ийн мeнeжер нь Эрдэнэбилэгийн Сувд. 
 
АНУ-ын Вашингтон мужид албан ёсны бүртгэлтэй бүх компаниудын мэдээлэл тус мужийн нарийн бичгийн даргын албаны (Office of the Secretary of State) вебсайт дээр байдаг тул http://www.sos.wa.gov/corps/ линкээр орж компанийн нэрийг хайж үзээрэй. 
 
• Худалдаж авсан: 2010-02-09 
• Авсан үнэ: $1,290,000 
• Зарсан: 2013-04-12 
• Зарсан үнэ: $1,488,000
• Хаяг: 4516 NE 38th Street, Seattle-University District, WA 98105
 
 
П.Энхмандах
sonin.mn