Хурдан морины хаврын болон зуны уралдаан “Дүнжингарав” төвийн бүсийн уралдаанаар өнөөдөр эхэллээ.

Жилийн өнгө тольдох “Дүнжингарав” уралдаан Хүй долоон худагт болж байгаа юм.

“Дүнжингарав-2017” хурдан морьдын уралдааны Эрлийз дэд насны уралдаанд Х.Цогтсайханы Сартай хээр түрүүллээ.
Хаврын тэргүүн сарын шинийн 7-ны билигт сайн өдөр “Дүнжингарав-2017” хаврын Төвийн бүсийн хурдан морьдын уралдаан Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд Эрлийз дээд насны морьдын уралдаанаар эхэллээ. Эрлийз дээд насны морьдын уралдаанд 70 гаруй хурдан хүлэг уралдаж, Төв аймгийн Баян сумын уугуул Монгол улсын манлай уяач Хэнгэрэгийн Цогтсайханы Сартай хээр түрүүлж, Завхан аймаг Тосонцэнгэл сумын уугуул Монгол улсын манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын Хээр аман хүзүүдлээ.

Айргийн Гуравт Төв аймгийн Лүн сумын уугуул Монгол улсын тод манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн хээр, Архангай аймгийн Их тамир сумын харьяат Түргэнтөрийн Ганболдын Хар бор дөрөвт хурдалсан бол айргийн тавд Булган аймгийн Баяннуур сумын уугуул, Аймгийн алдарт уяач Чойдоржийн Содномын Хар хурдалж унасан хүүхэд, уясан эзэн, хурсан олныг баясгалаа.


ДҮНЖИНГАРАВ 2017” УРАЛДААНЫ ХУВААРЬ: /2017.03.05/
• 07.00 – Эрлийз дээд нас мордох
• 09.00 – Азарга мордох
• 11.30 – Азарга барианд орох
• 11.40 – Уралдааны нээлт, урлагийн тоглолт
• 12.10 – Их насны морьд мордох
• 14.30 – Соёолон насны морьд мордох
• 17.00 – Цоллох, бай шагнал гардуулах