2017 оны 03 дугаар сарын 04,05-ны буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 499 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 367 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 15 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 7, мөргөлдсөн 21, үл хөдлөх зүйл мөргөсөн 1. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч 1, явган зорчигч 2 бүртгэгдсэн. Амралтын өдрүүдэд зам тээврийн осолд сургуулийн насны 4 хүүхэд өртсөн.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 75 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал:

  1. БЗД-ийн нутаг Улиастай салдаг уулзварын зүүн замд Vernaмаркийн автомашины жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Pruis-11 маркийн автомашиныг мөргөөд хэргийн газрыг орхин явсан.

Орон нутагт:

  1. Архангай аймгийн Хашаат сумын Номхон баг, Архангай салдаг уулзвараас баруун хойш 2 км-т асфальтан замд Э жолоочтой Sunny маркийн автомашин онхолдож зорчигч О, Б нарын 2 хүний амь нас хохирсон.