ОХУ-ын нийслэл Москва хотод Монгол улсн элчин сайдын яам байрладаг.  Тэгвэл уг байранд хууль бусаар мөрийтэй тоглуулдаг байжээ. Ингэхдээ йогын хичээл гэсэн халхавч ашиглаж байсан аж. Хууль бусаар ажиллаж байгаа уг мөрийтэй тоглоомын газрын талаар http://asiarussia.ru/news/15419/ сайт мэдээлсэн бөгөөд уг мдээллийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Мөрдөн байцаагчид гадаадын элчин сайдын яамны газар доорх давхарт казино ажиллаж байсныг илэрүүлжээ.

Арбатын гудамжинд орших уг элчин сайдын яамны газар доорх давхарт байх уг казино ойролцоогоор нэг сая ам.долларын үнэ хүрэх юм.  Гол танхимд рулеттийн таван ширээ, 17 ширхэг автомат машин байжээ. Цагдаагийн газраас уг байр нь Монгол улсын Засгийн газрын байранд яагаад казино ажиллаж байгааг тодруулахаар эрүүгийн хэрэг үүсгэн ажиллаж байна.

“Хүндэт Александр таныг эмчилгээний йогын үнэ төлбөргүй танилцуулах хичээлд хүссэн үедээ хүрэлцэн ирэхийг урьж байна” гэсэн бичигтэй, Москва хот Каменная Слобода гудамж1 гэж байршлыг нь заасан бизнес картыг иргэн цагдаад өгчээ. Ингэхдээ уг газар нь газар доорхи давхарт байрлах казиногийн хаяг гэсэн иргэний мэдээлэл тус улсын цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний цагдаа нар уг мэдээллийг шалгажээ.

Хамгийн сонрхолтой нь ОХУ дахь Монголын элчин сайдын яамны уг байр уг йогын хичээлийн байр хоёр нь үнэхээр нэг газар болох нь тогтоогдсон байна. Тиймээс цагдаа нар тус газрын гадаа ажиглалт хийхэд оройн цагаар жингийн илүүдэлтэй эрчүүд үнэтэй машинаас бэлтгэл хийхэд зориулсан гудас, солих хувцас хийх цүнхгүй ирсээр байжээ.

Цагдаа нар уг байрны гуравдугаар давхарт гарахад зүүн жигүүрт цоожтой төмөр хаалга байсан. Ингээд газар доорх давхарт казино байгааг илэрүүлсэн байна. Уг казинод рулеттын таван ширээ, автомат  17 тоглоом, покерын ширээ болон амралтын өрөө тус тус байжээ. Мөрдөн байцаагчид тус газраас 20 сая рубль олсон байна.

Уг газарт хамгаалагч, кассчин зэрэг 10 гаруй ажилтантай бөгөөд тус газарт ажилладаг залуу эр Москва хотод үйл ажиллагаа явуулж буй бусад газрыг бодвол цалин өндөр гэдгийг хэлжээ.

Мөрийтэй тоглоомын газрын диллерууд сард 3 000- 5 000 рублийн цалин авлаг бөгөөд үүн дээр цайны мөнгө нэмэгддэг болохыг мэргэжилтэн нэмэлт мэдээлэл болгон хэлж байсан.

 

Хууль бусаар ажиллаж байсан уг казино яагаад Элчин сайдын яамны байранд үйл ажилагаа явуулж байгааг тогтоохоор эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж. ОХУ-ын бүртгэлийн газарт бүртгэгдснэрэ уг байр нь Монголын улсын Засгийн газрын өмч юм байна. Уг хэргийг ОХУ-ын хууль болон Дипломат харилцааны  Венийн конвенцид заасны дагуу шалгах юм.

ЭСЯ-нд казино үйл ажиллагаа явуулж байгаа нь тус газар ажилладаг хүмүүсийн аюулгүй байдалд заналхийлж байгаа хэрэг гэдгийг шинжээчид хэлж байна.

Хэрвээ Монгол улсын элчин сайдын яам уг газрыг түрээслүүлж байсан нь үнэн  байгаад  казино ажилуулж байсныг мэдээгүй бол түрээсийн гэрээр үзүүлэх ёстой гэдгийг хуульч Руслан Коблев мэдэгджээ.