Дуучин С.Сэрчмаа нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрөн хувийн амьдралдаа анхааран олны хараанаас дайжаад байсан ч хөтлөгч Нямбаярын хамтаар онлайн нэвтрүүлэг хөтлөхөөс гадна уран бүтээлээ ч эхлүүлээд байсан билээ.

Тэгвэл тэрбээр 2017 оны эхээр амаржин хоёр дахь охиноо төрүүлжээ. Тэрбээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ талаараа дурдсан байна. "2017 он миний хувьд аз жаргал нэмсэн сайхан цаг хугацаа болж байна. Шинэ оны босгон дээр бяцхан охиноо төрүүллээ. Охиноо дүүтэй болгох тэр агшин надад юутай ч зүйрлэшгүй сайхан мөч минь байлаа. Охидоо хараад суухад амьдрал өөрөө дэндүү сайхан санагддаг шүү. Ээж минь дэргэд байгаа юм шиг дэндүү сайхан" гэж тэрбээр ярьсан байв.

Ямартаа ч дуучин бүсгүй олны нүднээс далд харагдах болсон нь ийм шалтгаантай гэнэ.