Өчигдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиосон. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржыг Алдарт эхийн одонт ээжүүдийн холбооноос зохион байгуулдаг одонтой эхчүүдийн чуулга уулзалтанд оролцсон  ээжүүдтэй зургаа авахуулж байх үед нь  "Оффшорчдыг шалгаж хариуцлага хүлээлгэ" гэсэн утга агуулга бүхий лоозон биедээ өлгөсөн хагас нүцгэн гурван эмэгтэй эсэргүүцлийн жагсаал хийж оффшорчдод хариуцлага хүлээлгэхийг шаардсан юм.