Монгол улсын эрүүгийн хуулийн 192-196-р зүйлүүдэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой гэмт хэргийг хуульчилсан байдаг.

2017 он гарсаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэх үндэслэлээр 20 гаруй залуу Монгол улсын шүүхээс ял авсан байх юм.  Энэ заалт бол зөвхөн Эрүүгийн хуулийн 192.1 буюу хөнгөрүүлсэн нөхцөлтэйгөөр шийтгүүлсэн байдал. Тодруулбал эрүүгийн хуулийн 192.1-д “192.1.Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл хар тамхитай явсан л бол шийтгүүлнэ гэсэн үг.  Ихэнх нь нэг жил, эсвэл тэнсэн харгалзах ял аваад л салж байна. /Энд 192.1-ээс бусад заалтыг огт оруулаагүй болно /

Гэтэл хар тамхийг анх удаа хэрэглэж үзсэн 100 хүний зөвхөн хорь нь л хар тамхины тухай бодлоо бүр мөсөн орхиж чаддаг. Харин үлдсэн наян хүн нь хар тамхинд татагдан ордог байна. Гэтэл энэ хүмүүсийн дийлэнх нь 18-25 насны өсвөр насныхан байдаг нь хамгийн харамсалтай юм. Тэд хар тамхины хор хөнөөлийг мэдэхгүй гэхээсээ илүү бусдын нөлөөнд автаж хар тамхинд ордог байна. Өнөөдөр энэ нас улам залуужиж 10-15 настай сурагчид газ үнэртэж байна. Өөрөөр хэлбэл донтогчдын тоо эрс нэмэгдэх хандлагатай байна.

Үүнд нэг талаас манай Эрүүгийн хууль хэт зөөлдөж байгаа. Хүнийг алдаанаасаа ухаараг гээд нэг жилийн эсвэл тэнсэн харгалзах ял оноогоод өнгөрч байна. Гэтэл тэнсэн харгалзах ял авсан хүн, нэг жил шоронд суусан хүнд сэтгэл зүйн эмчилгээ үзүүлэхгүй байгаа болохоор өнөөх хэд нь дахиад л хар тамхиа хэрэглэж байгаа. Хятадад бол хар тамхиных нь хэмжээнээс хамаарч цаазаар авах уу хэлэн жил хорих уу гэдгээ шийддэг.  

 Нөгөө талаас хар тамхи, мансууруулах бодисоос сэргийлэх ажил хангалтгүй байгаатай шууд холбоотой юм. Ядаж л бидний үлгэр дуурайлал авах ёстой хамтлаг дуучид нь өөрсдөө хэрэглэж байгаад “Монгол улсын нэрийн өмнөөс” уншуулсан.  Тэд ядаж уран бүтээл гаргаж сэрэмжлүүлнэ гэж амласан ч өнөөдрийг хүртэл таг чиг л байгаа.  Эхнээсээ нэг нь болгоомжгүй байдлаасаа болж амь насаа алдсан хэрэг гарсан.

Хар тамхи хэрэглэснээр царай алдана, бүх бие ядарна, аажмаар хүн ургамал, амьд үхдэл болдог.  Нэг хар тамхи хэрэглэсэн л бол таваас илүү насалдаггүй гэдгийг тэр бүр хар тамхичид мэддэггүй. Мэддэггүй болохоор бүсгүйчүүд “мөс”-ийг турах зорилгоор хааяа татаж байх жишээтэй. Мөс хэрэглэсэн хүний ур удам дутуу хөгжилтэй, сэтгэцэд өөрчлөлт орсон байх тохиолдол гарсаар байгаа.

Нэг удаа сайхан байгаад өнгөрөх гэсэн саваагүй зан, найз нөхдийн уруу таталт зэргээс болж хүн насан туршдаа харамсаад баршгүй алдаа гаргаж байгаагаа ухаардаггүй.  Тиймээс цагдаа нь хар тамхичдынхаа сүлжээг барьж, шүүх нь тэнсэн харгалзахгүйгээр тухайн зүйл ангийнх нь  дэдэ хэмжээг тэнсэн харгалзахгүйгээр оноож, хорих ангиуд нь сэтгэл зүйн  төвтэй  болж байж бид хар тамхичдынхаа тоог бууруулах болно.  Тэрнээс өнөөдрийнх шиг цагдаа нь бариад ирдэг, прокурор нь ял төлөвлөөд ирэхээр шүүх нь тэнсэн харгалзах ял оноогоод байвал хар тамхидалт буурахгүй нь тодорхой.

Нөгөө талаас хар тамхи хэрэглэж Монгол улсын нэрийн өмнөөс уншуулсан хамтлаг дуучид уран бүтээлээрээ сэрэмжлүүлэгээ гаргаад хариуцлагаа ухамсарлах хэрэгтэйг сануулж байна.