Энэ сарын 15-ны орой үл таних этгээд интернэт сайтуудаар британи жүжигчин Эмма Уоттсоны хувийн зургуудыг тараажээ. 

Энэ этгээд нь залуу бүсгүйтэй холбоотой 150 гаруй зургийг онлайнаар ил болгосон ба үүний зарим нь угаалгын өрөөнд усанд орж байх үеийн нүцгэн зургууд ч байжээ. 

Зургийг нийтэлсэн хакерууд өөр олны танил эрхмүүдийн зургийг мөн олон нийтэд цацна гэдгээ мэдэгдсэн байна.