НӨАТ-ын урамшууллын энэ оны хоёр дахь удаагийн сугалааны тохирол маргааш /3.19/ 19.35 цагаас Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэд хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө ebarimt.mn сайтад бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой юм.