Эмэгтэйчүүдийн хувьд турах болон жингээ барих нь тэдний санаа зовдог асуудлын нэг байдаг. Хоолны дэглэм барих, тураах эм бэлдмэл хэрэглэх, спортоор хичээллэх зэрэг аргыг хэрэглэх нь түгээмэл. Эдгээр арга нь зарим бүсгүйчүүдэд үр дүнгээ өгдөг ч бүтэлгүйтэх нь бий.

Хэт таргалалт болон жингээ хасах хүсэлтэй хүмүүст эрүүл аргаар турах зөвлөгөөг өгье.

Орц:

  • Аяга бүлээн ус
  • 1 цайны халбага зөгийн бал
  • Нимбэг

    Хийх арга:  Аяга бүлээн усанд нэг цайны халбага зөгийн бал, нимбэгийн шүүсийг найруулан өглөө бүр өлөн элгэн дээрээ уух хэрэгтэй. Бүтэн сарын турш тасралтгүй энэ аргыг хэрэглэхэд та жингээ хиймэл бус аргаар хасч буйгаа мэдрэх болно.