МҮОХ, түүний ерөнхийлөгч Д.Загдсүрэнг хууль бус үйл ажиллагаа явуулдаг, тус байгууллагыг хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн ажилладаг тухай олон жилийн турш эсэргүүцлээ илэрхийлсээр буй “Олимпизмийг аврах хөдөлгөөн”-ний Ч.Бат-Эрдэний нэрийг маргааш болох МҮОХ-ны VII чуулганаас хасах ородлого хийж байгаа тухай өөрийн Facebook хуудаснаа мэдэгджээ. 

“Олимпизмийг аврах хөдөлгөөн”-ний тууштай тэмцлийн үр дүнд ерөнхийлөгч Д.Загдсүрэнг МҮОХ-ны эзэмшлийн газраас “Нийслэл өргөө” компанид хууль бусаар шилжүүлснийг хуулийн байгууллага тогтоож албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 2 жил албан тушаал, үйл ажиллагаа эрхлэхгүй байх, 3 жил хорих ял оноож байсан юм.

Маргааш МҮОХ-ны VII чуулганд тэрбээр нэр дэвшээд байжээ. МҮОХ-ны сонгуулийн комиссоос ярьж өмнө Монгол улсын гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт Намжилын БАЯРСАЙХАН-ыг өөрсдөдөө зориулж баталсан дүрмийн дагуу хүний эрхийг ноцтой зөрчиж хассан шиг оролдлого явагдаж байна гэжээ.  

 МҮОХ-ны Чуулганаас намайг хасах оролдлого хийж эхэлжээ. Дөнгөж сая Сонгуулийн комиссоос ярьж байна. Өмнө нь манай хөдөлгөөний гишүүн, Монгол улсын гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт Намжилын БАЯРСАЙХАН-ыг өөрсдөдөө зориулж баталсан дүрмийн дагуу хүний эрхийг ноцтой зөрчиж хассан.

Харин одоо намайг хасах юм гэнэ. Монголын бадминтоны холбооноос захиалгат бичиг ирүүлсэн болтой. Монголын бадминтоны холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг ажилладаг юм байна.

Сонгуулийн комисст нь дараах тайлбарыг хүргүүллээ.

МҮОХ-НЫ СОНГУУЛИЙН КОМИССТ

Танай гишүүн С.Энхцагийн утсаар мэдээлэл өгсний дагуу тайлбар хүргүүлж байна.

Монголын бадминтоны холбооноос намайг удаа дараа гүтгэж, аль 2010-2011 онд МҮОХ-ны хурал дээр ярьж байсан асуудлыг ирүүлсэн тухай мэдээлэл авлаа. Уг албан бичгийг надад бичгээр өгнө үү. Энэ удаа дараагийн гүтгэлгийн дагуу миний бие тэрхүү бичиг ирүүлсэн хүмүүсийн асуудлыг хууль, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх болно.

Ч.Бат-Эрдэнэ