Шатахуун түгээх станц дэлбэрч болзошгүй аюулыг хоёр эмэгтэй таслан зогсоожээ
2017/03/25
Энэ сарын 17-ны өглөөний 4 цагийн үед нийслэлийн Баянзүрх дүүргийн 5-р хороо, Цайз захын урд зам дээр зам тээврийн ноцтой осол болж, улмаар шатахуун түгээх станц дэлбэрч болзошгүй байдалд хүргэжээ.
48-34 УНН улсын дугаартай Аксент маркийн автомашин өөр нэг машинтай уралдан хурд хэтрүүлэн явж байхдаа жолоодлого алдан замын хашлага мөргөн осолдохдоо хэд хэдэн удаа эргэлдэн өнхөрсөөр ойролцоох шатахуун түгээх станцын газрын багана мөргөжээ.
Энэ үед машинаас гал гарч шатаж эхэлсэн байна. Харин энэ үед шатахуун түгээх газарт ээлжийн ажлаа хийж байсан түгээгч хоёр эмэгтэй яаралтай арга хэмжээ авч, машины галыг унтрааснаас гадна бусад иргэдтэй хамтран осолдсон машины жолоочийг гарган яаралтай тусламж дуудан эмнэлэгт хүргүүлжээ.
Хэрэв ослын үед авхаалж самбаа гарган гал унтраах ажиллагааг авч чадаагүй бол шатахуун түгээх станц дэлбэрэхээс гадна ойролцоох айл өрхүүд ч осолд өртөх аюултай байдал үүссэн байжээ.
Иргэний үүргээ биелүүлэн эрдэнэт хүний амь насыг аварсан бүсгүйчүүдийг харьяа байгууллагын удирдлагууд хүлээн авч талархалаа илэрхийлсэн байна. Үүнээс харахад иргэд шөнийн цагаар автомашины хурдаа зөв тохируулан явахыг сэрэмжлүүлж байгаагаас гадна шатахуун түгээх станцад дэлбэрэлт болвол ямар аюулд хүрэх вэ гэдгийг ухамсарлах хэрэгтэйг энэхүү мэдээгээр сэрэмжлүүлж байна.
Индраанил · 2017/04/21
Гайхалтай эр зориг шүү, урмаар тэтгэж өндөр шагнал өгөөрэй. Өөрсдийнхөө амь насыг золин байж том үйл хэрэг бүтээжээ. Амжилт охидоо
Зочин · 2017/04/21
Гайхалтай эр зориг шүү, урмаар тэтгэж өндөр шагнал өгөөрэй. Өөрсдийнхөө амь насыг золин байж том үйл хэрэг бүтээжээ. Амжилт охидоо
Зочин · 2017/04/21
Гайхалтай эр зориг шүү, урмаар тэтгэж өндөр шагнал өгөөрэй. Өөрсдийнхөө амь насыг золин байж том үйл хэрэг бүтээжээ. Амжилт охидоо
Зочин · 2017/03/31
Hiih l yostoi ajil ni ..
зочин · 2017/03/25
энэ 2 эмэгтэйг том шагнах хэрэгтэй олон хүний амь эд хөрөнгө хамгаалж чаджээ нөгөө цагдаа нарыг бодоход
Зочин · 2017/03/25
mundag busguichuudiig shagnah yostoi shuu
Иргэн · 2017/03/25
Хотын төвд бензин түгээгүүрийг олноор байгуулвал их аюултай шүү.багасгах.хэрэгтэй вэ.манай зарим түгээгүүр ажилдаа хайнга.хандвал галын аюул.гарахыг.үгүйсгэхгүй хажуу хавирга байгаа айлууд хэцүүднэ гэдгийг ямагт санаж ажилаа хэрэгтэй дэ
Sara · 2017/03/25
Yamar saihan setgeltei ajilladag humuus ve! Bayar hurgiye..iim ajiltnuudaa demjij uramshuulj baigaarai..elbeg oldohgui ajilchid bna shuu.
delbel · 2017/03/25
delbelchihgiu yasii, teguul ene heden shunaltai yumnuud 1-g bodoh baisan bz, barag 10 alhaad l neg shathuun tugeeh, arai l bairnuud dund barih ni holgui baihii pzdakuud, zovshoorol ogch baigaa avch bgaa, nil avilgal
zochin · 2017/03/25
ajiliin bairand hariutslagtai ajilsand talarhaj bna amjilt