Засгийн газрын явуулж буй бодлого үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур байгаа нь саяхан хийсэн судалгаагаар харагдлаа.

Оролцсон таван хүн тутмын дөрөв нь буюу 82 хувь нь Засгийн газрын үйл ажиллагааг “муу” буюу “маш муу” гэж дүгнэжээ. Уг нь жилийн өмнөх судалгаанд шинэ бодлого тодорхойлогчдод итгэх итгэл дүүрэн байсан аж. Харамсалтай нь эрх баригчдын шийдвэр болгон амлалтаасаа зөрж, ард түмний амьдралд хүнд тусч байгааг өгүүлсэн байна. Түүнчлэн авлига, агаарын бохирдол, гадаад өрийн асуудалд санаа зовних болсноо иргэд хэлсэн байна. Оролцогчдын 57 хувь нь төрдөө итгэх итгэлээ алдаж, “буруу замаар будаа тээж эхэлсэн” гэж хариулсан байна.

Энэ янзаараа эрх баригчид ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээх магадлалтай болоод байна. Өрсөлдөгч АН төдийгүй, эдийн засагчид, нийтлэлчид, ОУВС зэрэг олон субьект МАН-ын үйл ажиллагааг шүүмжлэх хандлагатай нь илт байгаа билээ.