Намайг Б гэдэг. Би нэгэн тээврийн компанид ажилладаг 25 настай. Яг хаанаас нь эхэлж ярихаа мэдэхгүй байна л даа. Сэтгэлээ хэнд онгойтол ярихаа ч мэдэхгүй байна. Анх удаа л бичиж байна. 

Би дурласан. Би түүнтэйгээ танилцаад яг жил болж байна. Би хүнд ингээд дурлана гэж бодож байсангүй. Энэ байдлаараа 30 хүрэх байх гэж бодож байлаа. Өнөөдөр энд би надад маш их аз жаргал өгч бас авч чадах хүний талаар бичиж байна. Тэр маань өмнө нь хүнтэй сууж байсан. Тэр хүн нь гадаад яваад алга болсон 10 жилийн өмнө. Тэрийгээ 10 жил хүлээсэн. Тэр маань амьдралынхаа 10 жилийг тэр хүнийг хүлээж өнгөрөөсөндөө маш их харамсдаг. Намайг одоо өөрийг эргүүлэхээр надад цагаа дэмий үрж байна, чамайг над шиг дэмий зүйлд залуу насаа битгий үрээсэй гэж хүсэж байна гээд намайг би тэрнийг гэх тусам өөрөөсөө түлхээд байгаа.

Бид 2 анх фб-р харилцаад хааяадаа ажлын шаардлагаар таардаг байсан. Нэг л мэдэхэд маш их харилцдаг, би түүнд тэр надад нөлөөлдөг болсон байсан. Эгч дүү шиг биш болсноо саяхныг хүртэл үүнийгээ анзаарахгүй явлаа. Саяхны нэг өдөр хүртэл тэр маань би яг л уулын орой дээр гарчихсан юм шиг тэнгэрт нисч байгаа юм шиг байна гэж хэлж байсан. Бид 2-т тулгараад байгаа асуудал бол насны зөрүүтэй явдал байна л даа. Би сүүлийн үед түүнийг байнга санаад хайртайгаа ухаарсан хүн шиг л түүн рүү гэх тусам тэр надаас холдоод байх юм.

Яагаад гэвэл бид 2 насны зөрүү 9. Би түүнээс 9 насаар дүү. Тэр угаасаа анхнаасаа намайг цагаа дэмий үрж байна гэдэг байсан л даа, 2-лаа ёстой бүтэхгүй гээд л чанга үгнүүд хэлдэг л дээ. Би ч тоохгүй дахиад битгий нас ярь гээд л мартуулахыг хичээдэг байлаа. Энэ арга маань даанч сайн ажиллахгүй юм даа. Би ямар насаа өөрчилж чадах биш. Үүнтэй эвлэрэхээс өөр арга байхгүй ч юм шиг. Өнгөрсөн долоо хоногийн 5 дахь өдөр бид 2 ажлаа хийнгээ харилцаад л сайхан байсан харин үдийн хойно тэр маань их сонин болчихвоо. Тэгээд л дахиа л нөгөө насны зөрүүгээ яриад л.

Би одоо түүнтэйгээ уулзахгүй бол байж сууж чадахгүй хариу бичихгүй бол ар араас баахан смс явуулаад л. Смсээ харвал бараг л өөртэйгөө яриад байх шиг. Би түүнтэйгээ уулзахын тулд гэрийнхэн гадаа 2 цаг хүлээн байж уулздаг байсан. Одоо 3, 4 цаг болсон сүүлдээ тэр гарч ирэхгүйгээр шийдсэн юмуу дараа уулзий гэдэг болсон би хүлээсээр л. Тэр ч надад үнэхээр хатуу ханддаг шүү. Ажил дээр нь надаас 2 насаар ах хүмүүс түүнийг минь та гээд дуудсан юм байна л даа тэрнээс болоод нөгөө л нэг асуудлыг дахиад сануулсан хэрэг.

Одоо тэр маань шийдвэрээ гаргачихсан бололтой. Намайг өөрөөсөө явуулах. Тэр маань нэг охинтой л доо бараг миний охинтой ойролцоо настай гээд л, үнэндээ тийм биш л дээ, бид 2 насны зөрүү, миний түүний охинтой насны зөрүү 2 бараг л ижилхэн байж магадгүй л юм. Хамаг юм энэ насанд л байна. Энэ 9 насны зөрүүнд байгаа юм шиг л…

Эцсийн эцэст бид бүгд хөгширхөөс зугтаж чадах биш эсвэл үргэлж залуугаараа байж чадах биш нэг л өдөр ижилхэн хөгширнө, хөгширсөн хойно хэн бид 2-г 9 насны зөрүүтэй эмгэн өвгөн гэж хэн хэлэхийн бэ? Ганцхан амьдрах амьдралд би түүнийг аз жаргалтай байлгамаар байхад насны зөрүү, 9 насны зөрүү эмэгтэй хүнд тийм чухал юм уу? Би түүнд хайртай болохоор ингээд бууж өгч чадахгүй.

Гэрийнхэн гадаа хэдэн цаг хүлээхээ сайн мэдэхгүй байна. Түүнийг гарч ирээсэй гэж хүсч байна. Би яг одоо хэдэн жил ч хүлээсэн чадахаар байна. Хэцүү гэдгийн мэдэж байна л даа. Одоо тэр намайг өөрөөсөө холдуулахыг хичээгээд байна энэ 9 нас гэдэг юмнаас болоод. Би түүнээс дэндүү том юм хүсээд байгаа юм болoв уу эсвэл…

cekc.mn